Энийг цээжилснээр хурц тод хэллэгтэй болдог гэсэн шүү !Цээжлээд байгаарай найзуудаа

Төгөлдөр мэргэн, төгс оюунт эрхэм хүндэт үзэгчдийнхээ түмэн амар амгаланг айлтгъя. Бүхий л амьтны үдлэх үд, Бүрэнхий сансарын цэнхэр нүд, Бөмбөрцөг дэлхийн анир үймээ, бүрэн бүлээн эх орныхоо бүтээн байгуулалтын сонин содонгоoc сорчлон дуулгах мэдээ мэдээллийн шинэ хөтөлбөрөө мэлмий сонорт тань толилуулахад бэлэн боллоо.
1.Төсөрхөн төвийн районуудын төсөв санхүүгийн байдал төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай тоталитор дэглэмийн үеийнхтэй адил төгс төгөлдөр төлөвлөөгүйгээс төлөвлөгөөжүүлэлтийн төлөвлөгөө төрийн мөнгөний гол бодлогод галав юүлэх мэт харшилж, гангарах хагарах мэт тэрсэлдэж байна гэж стратеги төлөвлөлтийн гэх статустай статистикийн төв газраас иш татан мэдээлснийг МОНЦАМЭ агентлаг уламжлав.
2.Чамчарбай тариачны хүү Шимширхан ахлагчтай чацарганчид Чамца-Тамчийн сав газраа Шивэрийн болоод Сырдаръяагийн “сийрэг” омгийн чацарганыг шилдэг технологи ашиглан шилж биш, ширвэж тариалж шигүү шугуй болтол, сэтгэж бодож сэрж мэдэрч, шийдвэртэйгээр зүтгэж сэдвэртэйгээр хөдөлмөрлөн ургуулж байна. Тэд ширүүн аадарт шавшуулж сэвшээ салхинд гандсан ч намрын налгар шар наран дор “чацарганчилбал ч чацарганчилъя, эс чацарганчилбал ч эс чацарганчилъя” хэмээлцэн хошин үг хэлэлцэж, хоржоонтой яриа чулуудалцаж, хоршин зүтгэлдэж, харшин тэмцэлдэж, харилцан уралдаж, харгалдаж уралцаж байна.
3.Хөдөөгийн Пэрлээгийн шавийн шавь Хөгөлбөөгийн Лхагавсүрэн тэргүүт архаг Археологичид Арын сайхан хангай нутгийн Аръяавалын хөндий Ац модны энгэр бэлд Хүннү гүрний үеийн хөндлөн булш малтаж хүрэл илүүр, болор соруул, хаш хундага, хас буу тамга, ширмэл ширдэг, ширмэн тогоо, богтого малгай, бортого сав, алтан титэм, мөнгөн завъяа тэргүүтэн хосгүй үнэт, ховор нандин олдвор олныг олов Хүннү дээдсийн сүлдэнд тэд Хүндэтгэлтэйгээр сөгдөв Хүчирхэг дээдсийн өв соёлыг Хөвчин дэлхийд мэдүүлэв.
4.Манай улс мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, ашиг шим арвинтай, цөөн тооны цөм сүрэг бүрдүүлэх эдийн засаг- зоо мал эмнэлгийн стратегийн бодлогын хүрээнд лазандуу монгол үнээг лимузин бухаар хээлтүүлж, Тэсийн голын унагыг Тимирязовын үүлдэрээр эрлийзжүүлж, Улиатайхүүгийн ухныг Улъяновскийнхнаар сольж, шанх сайтай шарга адуутай, савга сайтай сарлаг үхэртэй болохоор шамдан ажиллаж, шавдуухан хөдөлмөрлөцгөөж байна.
5.ГАДААД МЭДЭЭ -Зургаан зууны тэртээ зузаан гэгчийн соёл түүхтэй эртний Константинополь хотыг хүч түрэмгийлэн эзэлсэн Хөх Түрэгийн удам угсаа хөрстийн дээр хүчирхэгжсэн ч Султан Сулейман хаан Хацретлеригийн үед орос гаралтай татвар эм, хожмын хатан Ольга Димитриевна Осипенкогийн овжин заль, ов мэх, хорон санаа, хорт явуулгын балагаар шехзаде буюу хан хөвгүүд хагаралдаж, хатуу засаглал ганхаж, цээлийн ус ширгэж цэгээн чулуу хагарах мэт бутран сарниж, бууран доройтсон билээ.
6. Харин 20-р зууны хориод онд ардчилал шинэчлэлийн эцэг гэгддэг Кемаль Ата Тюрк Мустафагийн оновчтой мэргэн нээлттэй бодлогын үр дүнд ерөн жилийн дотор ер бусын хөгжингүй шинэ Турк улсыг бий болгож Европын гүнд шигдэн нэн цэгцтэй цэцэглэн хөгжиж байна.
7. Гүрж, Умард Осетины хооронд газар нутаг, үндэстний маргаан тэмцэл үргэлжилсээр байна. Тэмцлийн гол шалтгаан нь Оросын дангаар ноёрхох колончлолын он жилүүдэд Зөвлөлтийн пост коммунизмын удирдагч Иосиф Виссарианович Жугашвили Сталины Тоталитар дэглэмийг хэвээр үргэлжлүүлэх гэсэн Эдуард Амброссионович Шеварназегийн уршигт бодлогын урхагийг одоогийн удирдагчид мөн л баримталсаар байгаагийн үр дагавар мөн гэж дэлхийн олон нийт үзэж байгааг ИТАР-ТАСС уржигдар уламжиллаа.
8. НАСА-гийн мэдээлснээр Канавералын хошуунаас өнөөдөр орон нутгийн цагаар 10 цаг 20 минутад сансарын олон дахин ашиглах “Аполлон-105” хөлгийг хөөргөлөө. Хөлгийг сансарын нисгэгч Эстони гаралтай Вистинияху Экуастиянович Эскандернайте, Арабын Бүгд Найрамдах Йемен улсын иргэн Аль-Абдулла-Рахман-Рахим-Абуссаддин-Ахмед-Сайд-Абдуррахман, сансарын жуулчин-аялагч Энэтхэгийн иргэн Түвд гаралтай Дагва рагчаа данзан даржаа Лувсан пэрэнлэй-Гүрсоронзон Гомбодорж нарын бүрэлдэхүүнтэй олон улсын баг жолоодож байна гэж Си-Эн-Эн агентлаг мэдээллээ

Comments

Popular posts from this blog

Жэк Ма гэж хэн бэ?

we chat