Инстаграм гэж юу вэ?



         Инстаграм бол зураг хуваалцах үнэгүй апликэйшн.
Зураг түүх болон үлдэнэ гэгчээр хэн нэгний инстаграмаас тэр хүний тухай мэдээж их биш юм аа гэхэд тодорхой хэмжээний мэдээллийг авч болно.
Хүмүүсийн зурагнуудад янз бүрийн л өнгө аяс,сэтгэмжийг шингэсэн байдаг.
Зарим нь яг л хуучны зураг шиг хар цагаан байхад зарим зурагны өнгө бүр нь нарийн заагаар ялгаран харагдана.

Ийнхүү зургандаа янз бүрийн гэрлийн,өнгийн гэх мэт өөрчлөлтийг та инстаграмын хэрэглэгч болсноор ашиглах боломжтой болж байгаа юм.

Суурин компьютер, ухаалаг гар утас, таблет зэргээр инстаграмд нэвтрэн бусадтай зураг хуваалцахаас гадна сэтгэгдэл үлдээх, мөн Фейсбүүкийн адил лайк дарах боломжтой.

 Инстаграмд хэрхэн бүртгүүлэх вэ?

Дээр дурдсанчлан ухаалаг гар утас, таблет, суурин компьютер зэргээр инстаграмыг хэрэглэж болно.
Гэвч авсан зургаа тэр даруйдаа хуваалцахад компьютер тийм ч зөв сонголт биш учраас хүмүүс ихэвчлэн ухаалаг гар утаснаасаа инстаграмыг хэрэглэж байна.

Эхлээд тухайн утаснаасаа хамаараад iphone  bol App store,андройд бол Play store-луу тус тус нэвтрэн Instagram гэж хайлтын хэсэгт бичин хайх хэрэгтэй.
Татаж авсныхаа дараачаар нээхэд ийм дэлгэц харагдана.
e04201f5-f9d6-4b34-86d0-af11da1fc584.jpg

Фейсбүүкээр холбогдон нэвтрэх:

Хэрвээ фейсбүүк хаягтай бол үүгээр дамжуулж  нэвтрэх нь илүү хялбар. Ингэж фейсбүүкээр холбогдон инстаграмд нэвтрэх нь фейсбүүкд байгаа найзуудтайгаа инстаграм дээр холбогдоход илүү дөхөм.

Э-майлээр нэвтрэх:

Фейсбүүк байхгүй бол э-майлээр шинэ хаяг нээнэ.
Үүнд анхаарах зүйлс нь: Хамгаалалт болж чадахуйц нууц үг хэрэгтэй. Хэн ч таачихаар таны төрсөн өдөр ч юм уу утасны дугаар байвал өөр хүн нэвтрэн эвгүй байдалд орох магадлалтай.

Мөн 2013 оны 9 дүгээр сар гэхэд д 150 сая гаруй хүн инстаграмын хэрэглэгч болсон тул нэрний тал дээр шинэлэг зүйл сэтгэхээс өөр аргагүй. SallyM23 гэх мэт.
Ингэж бүртгүүлэн нэвтэрснийхээ дараа нэмэх тэмдэг дээр даран өөрт байгаа эсвэл шинийг аван профайл зургаа солих боломжтой.

Профайл зургаа сольсны дараа таны жинхэнэ нэр болон утасны дугаарыг асууна.
Энэ хоёрыг бөглөхгүй үлдээж болох ч бөглөснөөр найзуудаа хайхад дөхөм болно оо.
Утасны дугаарыг ил гаргахгүй харин нэр нь профайл дээр харагдана.

Инстаграмын профайлаа хэрхэн хаалттай болгох вэ?

Энэ нь хаа хамаагүй,таны танихгүй гэх мэт хүмүүс биш зөвхөн дагахыг зөвшөөрсөн хүмүүс л таны профайлыг үзэж болно гэсэн үг юм.

Comments

Popular posts from this blog

Энийг цээжилснээр хурц тод хэллэгтэй болдог гэсэн шүү !Цээжлээд байгаарай найзуудаа

Жэк Ма гэж хэн бэ?

we chat